Даргын мэндчилгээ


Мэндчилгээ

Боловсролын чанар үр дүнг багш, сурагч, хүүхэд нэг бүрийн амжилтаар тодорхойлж байгаа энэ цаг үед хүндтэй бөгөөд хариуцлагатай албаа нэр төртэй хашиж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид болон эрдэмд тэмүүлэгч сурагчид, эцэг эхчүүддээ Боловсрол, соёл, урлагийн газрын нийт хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа аз жаргалын дээдийг хүсэн мэндчилье.

Манай цахим хуудаснаас боловсрол, соёлын салбарын бодлого зорилт, түүний хэрэгжилт, Боловсрол, соёл, урлагийн газрын танилцуулга, салбарын байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, боловсрол, соёлын салбарын статистик тоон мэдээ, шилэн данс, хүний нөөц болон цаг үеийн мэдээ мэдээллийг тус тус авах боломжтой.

Та бүхэн манай цахим хуудсанд дахин дахин зочилж өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авахын ялдамд бидний ажил хэрэгт тус дэм болох үнэтэй санал, зөвлөгөө өгч амжилт ололтыг минь хуваалцан, алдаа дутагдал гаргаваас шүүмжлэн хэлж засаж залруулах боломжийг бидэнд олгон хамтран ажиллахыг хүсье.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ПҮРЭВСҮРЭН