ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Орос-Монголын найрамдлын 100 жилийн ойн хүрээнд Монгол, Орос, Хятад улсын хүүхэд залуучуудын дунд зохиогдсон “Агуу их цайны зам дээр” урлагийн наадмын 2 дугаар шатанд урилгаар оролцсон Бүрд сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч О.Оюунсайхан, 8-р ангийн сурагч Л.Саруул -Эрдэнэ нар орос дууны дуэт төрлөөр 2-р байр мөнгөн медаль, Г.Энхсайхан багштай “Болор-4” хамтлаг үндэсний бүжгийн төрөлд 3-р байр хүрэл медаль, Бүрд сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч Л.Саруул-Эрдэнэ гоцлол дууны төрөлд орос дуугаар оролцон 3-р байр хүрэл медалийн эзэн болж тус тус амжилттай оролцлоо.