“БИД ЭХ ХЭЛНИЙ ЭЗЭД” сургалт, үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Боловсролын газраас аймгийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын багшлахуйн сайн туршлага, үйл ажиллагаа, арга зүй, мэдлэгээ хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, манлайллын болон мэргэжлийн ур чадварыг сайжруулан тасралтгүй хамтран суралцахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “БИД ЭХ ХЭЛНИЙ ЭЗЭД” сургалт, үйл ажиллагааг Бүрд сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран мэргэжлийн 103 багшийг хамруулан 2024 оны 10 дугаар сарын 31-ээс 3 өдөр зохион байгууллаа.

Сургалт үйл ажиллагааны хүрээнд Бүрд сумын сургуулийн багш Б.Дэлгэрмаагийн "Үндэсний бичгийн танхим" байгуулж, монгол хэл бичгийн хичээлийн сургалтын орчин бүрдүүлж, хичээлийн баялаг хэрэглэгдэхүүн, гарын авлага, дасгал даалгавар бэлтгэж, сурагчдыг хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулж байгаа туршлагатай биечлэн танилцлаа.

БГ-ын мэргэжилтэн Э.Батаа “2024 онд зохион байгуулагдсан хөндлөнгийн үнэлгээний дүн”, “Багшийн тасралтгүй хөгжил-багшийн чадамж” сэдэв агуулгаар мэдээлэл танилцуулга хийж санал солилцлоо.

Сайн туршлага, үйл ажиллагааны түгээн дэлгэрүүлэлт:

Хархорин сумын багш Ш.Амарбатын "Төрийн албан хаагчдад үндэсний бичиг заах хялбар арга",

Бат-Өлзий сумын багш Б.Оюумаагийн үндэсний бичиг хичээлээр сурагчдын унших бичих чадварыг дээшлүүлэх "Амжилт дагуулах 5 хором",

Мэргэд сургуулийн багш П.Сайнжаргал, Т.Наранцэцэг нарын "Монгол хэл бичгийн шалгалтад бэлтгэх туршлага",

Мэргэд сургуулийн багш С.Цэвэлмаагийн "Мэдлэгээ туршлага болгох нь",

Арвайхээр 2-р сургуулийн багш Д.Лхагвасүрэнгийн " Монгол бичгийн онолын мэдлэгээ ахиулж,олимпиадад бэлтгэх нь",

Арвайхээр 2-р сургуулийн багш Т.Алтантуяагийн “Монгол бичгийн хичээлээр анги хамт олныг амжилттай сургах арга зүй”, “Уран зохиолын хичээлээр дамжуулан сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх”,

Арвайхээр 2-р сургуулийн багш О.Үүрийнтуяагийн “Авьяасыг хөгжүүлж, амжилтад хөтөлье, “Далд дуран” сэтгүүлч клубийн үйл ажиллагаа,

Бат-Өлзий сумын 2-р сургуулийн зөвлөх багш Ц.Мөнхцэцэгийн "Уран зохиолын хичээлийг заах арга зүй, сурагчдыг мэдэрч ойлгох нь",

Баян-Өндөр сумын багш Л.Батбаатарын “Элсэлтийн шалгалтад бэлтгэхэд анхаарах асуудалд”

Арвайхээр сумын 5-р сургуулийн багш П.Мөнхзаяа нарын “Суралцахуйд суурилсан МХБ-ээр хамтран ажиллаж буй арга туршлага” зэрэг сайн туршлага, арга зүй, үйл ажиллагаагаа нийт багш нартаа түгээн дэлгэрүүлж, хамтран суралцлаа.

Монгол улсын нийслэлийн үүсгэл өргөө Шар бүсийн ордыг байгуулсан Их Монгол уулын Ширээт цагаан нуурын зүг эко аялал зохион байгуулж, аян замын тэмдэглэл, мэдрэмж, сэтгэгдлээ бичиж, нийт багш нартаа уншиж танилцууллаа.

Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, хамт олноос аймгийн бүх сургуульд монгол хэлний хичээлийн багц үзүүлэн, багш нарт батламж, гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо болон сургалт, үйл ажиллагаанд оролцсон нийт багш нартаа талархал дэвшүүлж ажлын амжилт хүсэн ерөөе.