ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛЛАА

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хөгжмийн багш нарт хөгжим, урлагийн боловсролын орчин үеийн чиг хандлага, арга зүйн онцлог, техник, өв уламжлалын талаарх шинэлэг, инновацлаги мэдлэг чадвар эзэмшихэд, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөгжмийн багш нарыг чадавхижуулах” сургалтыг хоёр ээлжээр Арвайхээр сумын 5 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Түүнчлэн уртын дуу заах арга зүй, Дөрвөд, Баяд бий биелгээ заах аргачлал, орчин үеийн хөгжмийн чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд Арвайхээр сумын ЕБС, СӨББ-ын хөгжмийн багш нар 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс 10 сарын 27-ны өдрийг дуустал сургалтад хамрагдсан бол бусад сумдын сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар 10 сарын 28-ны өдрөөс 10 сарын 30-ны өдрийг дуустал тус бүр 3 өдөр нийт 6 өдрийн сургалтад 70 багш хамрагдсан юм. Уг сургалтын агуулга нь:

Уртын дууны төрөл, эгшиг, авиан томолт, хоолойн дасгал

Бага насны хүүхдийн найрал дуутай ажиллах арга зүй

Цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжимт хөдөлгөөн заах арга зүй

Бий биелгээний үндсэн дасгал, заах арга зүй

Хүүхдийн дуунд импровизаци хийх аргачлал

“CUBASE-5” дуу бичлэгийн программд ажиллах арга зүй

Олон улсын хөгжмийн хичээлийн онцлог, ялгаа

Ардын бүжгийн үндсэн дасгал, хөдөлгөөн

Укулили хөгжим заах арга зүй

Торгууд бий биелгээ заах аргачлал

Сургуулийн насны хүүхдийн хөгжимт хөдөлгөөн заах арга зүй