СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ "ӨВ ХАМГААЛАГЧ" АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл"-өөр ахлуулсан "ӨВ ХАМГААЛАГЧ” аян амжилттайгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх орон нутгийн соёл, хууль хяналтын байгууллага, соёлын өв хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх “Өв хамгаалагч” аяныг аймгийн хэмжээнд хууль хяналт, соёлын байгууллага хамтран 2021 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахад давхардсан тоогоор 1500 гаруй иргэн хамрагдсан байна.

Уг аяны хүрээнд түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хашаажуулж хайсжуулах, соёлын өв хамгаалагчийн “Гурвалсан гэрээ”-г шинээр боловсруулан мөрдөх, аймгийн 400 орчим гэрээт хамгаалагч нарт “Соёлын өв хамгаалагч” үнэмлэхийг шинэчлэн олгож, нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын өвийг хамгаалах, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүллээ.

Түүнчлэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлуулсан удирдамж, төлөвлөгөөний дагуу сум бүр “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” салбар зөвлөлийн ажлын хэсгийг байгуулан ажилласан юм. Түүнээс гадна соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын тухай хэлэлцүүлэг, Төвхөн хийд, Шанхын баруун хүрээний соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын уялдаа холбоог дээшлүүлэх аймгийн зөвөлгөөнийг хэлэлцүүлэв.