Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон Нутгийн Өсвөр Үеийнхэнд Хувь Хүний Ур Чадвар, Энтрепренершипийн Боловсрол олгох” төслийн хүрээнд зорилтот 12 сургуулиудын нийт 100 сурагч, 24 багш, нийгмийн ажилтан, ТАЗ-ийн гишүүд, Аймгийн удирдлагуудын төлөөлөл оролцсон 3 сарын аяныг дүгнэх зорилготой "LEADERS OF NEW CENTURY" хүүхдийн чуулга уулзалтыг Өвөрхангай аймаг дах Политехникийн коллежийг түшиглэн ХИС-гийн Өвөрхангай аймаг дах салбар, Аймгийн БШУГ, Аймгийн НТБТ хамтран амжилттай зохион байгууллаа.
Сурагчид "Өсвөрийн энтрепренэр" клубынхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, харилцан туршлага солилцохоос гадна мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хөгжлийн өртөөгөөр аялж, сургалтад хамрагдаж, 2 өдрийг үр дүнтэй хөгжилтэй өнгөрүүллээ.
Гадагшаа чиглэсэн шилдэг үйл ажиллагаатай клубээр:
Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн "Өсвөрийн энтрепренер" клуб
Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн "Өсвөрийн энтрепренер" клуб
Политехник коллежийн "Өсвөрийн энтрепренер"клуб
Дотоодын шилдэг үйл ажиллагаатай клубээр:
Уянга сумын ЕБ-ын 2-р сургуулийн "Өсвөрийн энтрепренер"клуб
Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн "Өсвөрийн энтрепренер" клуб
Сант сумын ЕБ-ын сургуулийн "Өсвөрийн энтрепренер" клуб шалгарч Хүндэт батламжийн эзэд боллоо.
Төслийн хүрээнд сурагчдад амьдарх ухааны болон эртрепренэршипийн боловсрол олгоход манлайлан ажиллаж байгаа Сант сумын ЕБС-ийн ментор багш Т.Цэрмаа, Уянга сумын ЕБ-ын 2-р сургуулийн ментор багш Д.Отгонжаргал нарыг БШУГ-ын “Тэргүүний багш” тэмдэгээр, Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн нийгмийн ажилтан Н.Долгорсүрэн, Орхон сургуулийн нийгмийн ажилтан Х.Сүхбат, Бат-Өлзий сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Л.Золжаргал, Гучин-Ус сумын ЕБС-ийн ментор багш Л.Түмэндэмбэрэл, Политехник коллежийн багш Б.Сугармаа нарыг БШУГ-ын “Хүндэт Жуух” бичгээр,
БШУГ-ын “Шилдэг сурагч” медалиар:
1. Политехник коллежийн сурагч Д.Энхмэнд
2. Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч Х.Ерөөлт
3. Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуултийн сурагч А.Амгалан
4. Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Ням-Очир
5. Богд сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ч.Довчинсүрэн
6. Богд сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Т.Налжирмаа
7. Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Х.Пүрэвдулам
8. Уянга сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Оюумаа
9. Сант сумын ЕБ-ын сургуулийн сурагч Д.Пүрэв-Эрдэнэ
10. Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Биндэрьяа
11. Гучин-Ус сумын ЕБ-ын сургуулийн сурагч О.Алтантүлхүүр
12. Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Г.Тэмүүжин нарыг шагнаж урамшууллаа.
Багш сурагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.









.jpg)





