2022-2023 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны онцлог, ахиц амжилт үр дүнг хэлэлцэх, сайн туршлага, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ АМЖИЛТ-ХАМТЫН ХҮЧ” тайлангийн хурлыг цахимаар зохион байгуулж байна.
Тайлангийн хурлын эхэнд БШУГ-ын дарга Н.Чимэддорж-Ойдов хичээлийн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч,
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тайнлангийн хуралд:
Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр Баян-Өндөр сумын цэцэрлэгийн эрхлэгч А.Долгор
Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Бат-Өлзий сумын II-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Батжаргал нар туршлагаа танилцуулж,
Арвайхээр сумын 14 -р цэцэрлэгийн эрхлэгч Ю.Мандах Байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар товч тайлан танилцууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн тайлангийн хуралд:
“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанар үр дүн” сэдвээр Хархорин сумын ЕБ-ын 2-р сургалтын менежер Ё.Батцэцэг
“Хүүхдийн хөгжил хамгаалал, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагаа” сэдвээр Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн захирал Д.Дагшигмаа
“Сургалтын орчин бүрдүүлэлт” сэдвээр Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ганчимэг
“Удирдлагын манлайлал, байгууллагын соёл” сэдвээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Г.Лхагва
“Багш ажилтны тасралтгүй хөгжил” сэдвээр Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ганчимэг нар сайн туршлагаа танилцуулж,
Баян-Өндөр сумын ЕБ-ын сургуулийн захирал Д.Мөнхбаяр, Өлзийт сумын ЕБ-ийн сургуулийн нийгмийн ажилтан Т.Ундармаа нар “Сургуулийн менежментийг сайжруулах жил”-ийн зорилт, асуудал, шийдэл, ахиц амжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцлоо.
Багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.


















