СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА.

БШУС-ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай” А/01 дүгээр тушаал, БЕГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Цэцэрлэгийн менежментийг сайжруулах тухай” А/89 дүгээр тушаалын дагуу Арвайхээр сумын 14-р цэцэрлэг сонгогдон 2024 оны 01 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд “Цэцэрлэгийн менежментийн загвар”-ыг туршин хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын өөрийн үнэлгээнд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

44 Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд арга зүйн дэмжлэг үзүүлж байгууллагын менежмент, удирдлагын

манлайлал, хүний нөөц сэдвээр сургалтуудыг БEГ-ын мэргэжилтэн Д.Нарантуяа зохион байгууллаа.