2024 онд Сургуулийн менежментийг сайжруулах үйл ажиллагаанд улсын хэмжээнд164 сургууль сонгогдсон бөгөөд манай аймгаас Арвайхээр сумын ЕБ-ын 1,2-р сургууль, Богд сумын ЕБ-ын 1,2-р сургууль, Гучин-Ус, Есөнзүйл, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумын ЕБС-иуддад хэрэгжүүлэхээр “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ”-ийг танилцуулж, ойлголтыг нэгтгэх зорилгоор дээрх 8 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, БШУГ-ын мэргэжилтэн, нийт 35 оролцогчийг хамруулан “Сургуульд суурилсан менежмент” сургалтыг зохион байгууллаа.