"Номын сан-Хөгжлийн орчин" аян хэрэгжлээ.

"НОМЫН САН - ХӨГЖЛИЙН ОРЧИН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургуулийн номын сангийн орчин нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий "Номын сан - хөгжлийн орчин" аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд дараах бүтээлч, шинэлэг үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулж үр дүнд хүрлээ.

Үүнд:

- Бүтээлч уншлага

- Шинэ номын үзэсгэлэн

- Тархины дархлаа - 10 хором уншлага

- Миний ширээний ном хэлэлцүүлэг

- Эртэч, оюунлаг өглөө хэлэлцүүлэг

- Үлгэрээр АХА тэмцээн

- Утаснаас биш номноос мэдлэгжье уншлагын цаг

- Дэлгэцтэй биш дэлгэсэн номтой нөхөрлөе уншлагын цаг

- Book cafe /ном унших тухтай орчин/

- Чөлөөт уншлагын танхим

- Зурагт тэмдэглэл

- Дараагийн хуудас / хэлэлцүүлэг/

- Бидний зохиол

- Номын эмч

- Хүүхэд шуугьсан их өргөө уншлага

- Эртэч хүүхэд уншлагын цаг

- Явуулын номын сан

- Гэр бүлээрээ уншъя

- Номын сангийн хөөсөн цэвэрлэгээ

Мөн гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив тусламжаа номын фондоо нэмэгдүүлж, орчноо сайжруулан ажилласан байна. Аяны үр дүнг нэгтгэж номын санчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан ба шилдэг үйл ажиллагаа бүхий 5 номын санг онцлон "Сайн туршлага" Батламж гардуулж туршлагыг түгээн дэлгэрүүлж хамтран ажиллалаа.

Уншихаа больвол

Сэтгэхээ болино.