Р.Ванягийн нэрэмжит “Хими-Биологи”-ийн аймгийн сорилго олимпиад боллоо.

Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын харьяат Ардын боловсролын Тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Р.Ванягийн нэрэмжит “Хими-Биологи”-ийн аймгийн сорилго олимпиад 2024 оны 4-р сарын 7-ны өдөр Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

Тус олимпиадад Химийн хичээлээр 10-12-р ангийн 277 суралцагч оролцож

Тэргүүн байр: 95%-ийн гүйцэтгэлтэйгээр Арвайхээр 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Баярбат овогтой Мөнх-Оргил

Дэд байр: 90%-ийн гүйцэтгэлтэйгээр Арвайхээр 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэбат овогтой Номин

Дэд байр: 90%-ийн гүйцэтгэлтэйгээр Арвайхээр 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Дашзэвэг овогтой Нарантуяа

4-р байр Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Цогтбаатар овогтой Тэмүүлэн

5-р байр Арвайхээр 2 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч Цогтоо овогтой Сарнай

Тусгай байр: Арвайхээр 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Шийрэв овогтой Юмчанцал

Тусгай байр: Жаргалант ЕБ-ын сургуулийн 11а ангийн сурагч Ганбат овогтой Лувсанжанцан

Биологийн хичээлээр 265 суралцагч оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдөж

Тэргүүн байр: Арвайхээр 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэбат овогтой Номин

Дэд байр: Тэмүүлэл Эрдэм сургуулийн 12б ангийн сурагч Бямбадорж овогтой Оролмаа

Гутгаар байр: Арвайхээр 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Нүрдэв овогтой Хандсүрэн

Гутгаар байр: Хархорин Номын хүрдэн сургуулийн 12а ангийн сурагч Гантулга овогтой Энхбаясгалан

5-р байр Арвайхээр 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Цэдэвсүрэн овогтой Чанцалдулам

Тусгай байр: Тэмүүлэл Эрдэм сургуулийн 12а ангийн сурагч Нэргүй овогтой Энхжин нар шалгарлаа.