УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургуульд “Дүрслэх урлагийн багш”, “Уран зураг”, “Дизайн, зурагзүйн багш”, “График дизайн”, “Мультмедиа дизайн”, “Хувцасны дизайн” мэргэжлээр элсэгчдийн ур чадварын шалгалт 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд хүүхдүүд та бүхэн шалгалтад дараах зүйлсийг бэлтгэж ирнэ үү.

- Планшет, балын харандаа, баллуур, А3 хэмжээтэй ватман цаас 3 ширхэг, өнгийн харандаа, бал, эсгий үзэг /фломастер/, өнгийн будаг /усан будаг, гуашь, акрилка эдгээрийн аль нэг нь/, бийр.

- Дизайн, технологийн багш” мэргэжлээр элсэгчдийн ур чадварын шалгалт өгөхөд бэлтгэж ирэх материал, хэрэгслүүд.

- Цэнхэр өнгийн тосон бал, А3 хэмжээтэй ватман цаас 2 ширхэг, зурагзүйн /шугам зургийн/ багаж хэрэгсэл, хайч, цаасны хутга, цавуу