2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ

ОЛИМПИАДЫН ЕРӨНХИЙ ХОРОО ХУРАЛДАЖ, 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОЛИМПИАДЫН ХУВААРИЙГ БАТАЛЛАА

Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасны дагуу Улсын олимпиад зохион байгуулах журмыг баталж, мөрдүүлэх чиг үүрэг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хамаардаг.

Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан.

Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулсан.

Олимпиадын ерөнхий хороо 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан олимпиадуудын үр дүн, сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2024-2025 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийг Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа.

"Улсын олимпиад зохион байгуулах журам"-тай доорх холбоосоор орж танилцаарай.

https://drive.google.com/.../1WdpfEcpm.../view...