“Ирээдүйн инженерүүд” ААШТ боллоо.

Багш сурагчид харилцан туршлага солилцох, техник спортыг түгээн дэлгэрүүлэх, өсвөр үеийнхний зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч арга барилаас сургах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулсан “Ирээдүйн инженерүүд” уулзалт тэмцээн 2024 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ерөнхий боловсролын 28 сургуулийн 400 орчим багш, сурагчид баг болон оролцож, 7 төрлөөр авьяас чадвар, ур ухаан, хурд хүчээ сорилоо. Уралдаанд оролцсон баг тамирчдын онооны нийлбэрээр Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.

Бага ангийн багш сурагчдын дунд зохион байгуулагдсан STEM сургалтыг дэмжих “Би зохион бүтээгч” уралдааны

Багшийн төрөлд :

1. Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Ж.Сэргэлэн

2. Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн багш Д.Долгормаа

3. Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш М.Гантуяа

4. ЕБ-ын Мэргэд сургуулийн багш Э.Дэлгэржаргал нар

Загвар угсарч, туршилж хийх, үр дүнг тэмдэглэж, тайлбарлан ярих fischertechnik загвар угсрах төрөлд:

1. Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн баг тамирчид

2. Мэргэд сургуулийн баг тамирчид

3. Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн баг тамирчид

4. Тарагт сумын ЕБС-ийн баг тамирчид эхний байруудыг эзэлж

6-7 дугаар ангийн сурагчдын схематик загварын төрөлд:

1. Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч Э.Энхбишрэлт

2. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Адьяачулуун

3. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Бадмаанямбуу

4. Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч У.Буянжаргал

8-9 дүгээр ангийн сурагчдын планерийн төрөлд:

1. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Содномдорж

2. Сант сумын ЕБС-ийн сурагч А.Далайжаргал

3. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч О.Төгөлдөр

4. Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн сурагч Л.Батдэлгэр

Ахлах ангийн сурагчдын F2B жолоодлогот уран нислэгийн загварын төрөлд:

1. Өлзийт сумын ЕБС-ийн сурагч М.Даваадалай

2. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Содномдорж

3. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Галбадрах

4. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч О.Загарсүрэн

Техник, технологийн эмэгтэй багш нарын бүтээлийн төрөлд:

1. Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн багш Б.Эрдэнэсувд

2. Баян-Өндөр сумын ЕБС-ийн багш Д.Мөнхнаст

3. Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Б.Баярсайхан

4. ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш Б.Хонгорзул

5. Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн багш Ц.Шүрэнцэцэг

Техник, технологийн эрэгтэй багш нарын бүтээлийн төрөлд:

1. Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн багш Г.Гансүх

2. Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн багш Э.Буяннэмэх

3. Хархорин сумын ЕБ-ын Номын хүрдэн сургуулийн багш Ч.Гандөл

4. Сант сумын ЕБС-ийн багш П.Гомбо нар тэргүүн байруудыг эзэлж бусдыгаа манлайллаа.

Уулзалт тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон нийт багш, сурагчид, баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэдээ баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

Туршлага солилцох уулзалт тэмцээнийг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баянгол сумын ЗДТГ, ИТХ, ЕБС-ийн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.