Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх сургалт, үйл ажиллагаа Говь-Эрдэнэ бүсийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Тус сургалт, үйл ажиллагаанд Говь-Эрдэнэ бүсийн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Богд сумын ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулиудын багш, удирдах ажилтнууд хамрагдаж сургуулийн менежментийн зураглал, байгууллагын төлөвлөгөө, тайланд дүн шинжилгээ хийх, цаашид сайжруулан ажиллах арга зүйд суралцаж, харилцан туршлага солилцлоо. Цаашид сургуулийн менежментийг хэрэгжүүлж буй бусад ерөнхий боловсролын сургуулиудад менежментийг дэмжих арга зүйн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.