УЛСЫН ФИЗИКИЙН 36 ДАХЬ ОЛИМПИАД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Улсын физикийн олимпиадыг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн нийт физикийн багш нарт болон физик сонирхон судалж буй сурагчдад зориулсан 4 цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд “Эгэл бүхэл арга зүй” сэдэвт эхний сургалт өнөөдөр эхэллээ.
Тус сургалтыг МУИС-ийн физикийн тэнхимийн профессор багш Д.Улам-Оргих чиглүүлэн явуулж байна.
Мөн 6 бүс тус бүрт физикийн олимпиадын аялан явах тугийг гардуулан өглөө.
Сургалтад оролцогч багш, сурагчдадаа амжилт хүсье.