ЭЕШ-ын бүртгэл эхэллээ.

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Харин 2019 оны 3-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Монгол хэл бичгийн шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг нэгдсэн журмаар бүртгэнэ.

2019 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхэлж, 2019 оны 3-р сар ын 4-ний өдрийн 18.00 цагт дуусна.