Орос хэлний улсын олимпиадын 2-ын даваа амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг уламжлал ёсоор 9, 12-р ангийн сурагч, багш гэсэн 3 төрлөөр зохион байгууллаа. Олимпиадад ерөнхий боловсролын 26 сургуулийн 26 багш, 49 сурагчид оролцож, дараах багш, сурагчид бусдыгаа манлайлан шалгарлаа.
9-р ангийн сурагчдын төрөлд
1-р байрт -А. Дарьсүрэн /Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн 9а анги/
2-р байрт- Б. Лхамсүрэн /Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а анги/
3-р байрт- Б. Хуланхатан /Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9б анги/
12-р ангийн сурагчдын төрөлд:
1-р байрт Ш. Бямбасүрэн /Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а анги/
2-р байрт Д. Чанцалдулам /Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а анги/
3-р байрт Б. Пүрэв-Эрдэнэ /Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги/
Багшийн төрөлд:
1-р байрт Ё. Чулуунчимэг /Арвайхээр ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш/
2-р байрт С. Уламбаяр /Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш/
3-р байрт В. Эрдэнэ /Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын багш/