Түүх, соёлын хөдлөх өвийн улсын үзлэг тооллого манай аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.

Түүх соёлын хөдлөх өвийн улсын үзлэг тооллогыг 4 жил тутам зохион байгуулахаар Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг. 2018 оны сүүлч, 2019 оны 1-р улиралд уг тооллогыг Аймгийн Засаг даргын 2018 оны А/693 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх БСУГ-ын даргаар ахлуулсан уг ажлын хэсэг нь 2 салбар ажлын хэсэгтэйгээр тооллогыг зохион байгуулж, Эрдэнэ-Зуу музей, Аймгийн музей, 18 сумын орон нутаг судлах танхим болон Шанхын баруун хүрээ, Төвхөн хийдийн соёлын өв, үзмэр эд өлгийн зүйлийг тооллогод хамруулж байна.  

Энэ хүрээнд 2019 оны 3-р сарын 4-8-ны өдрүүдэд Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумдын орон нутаг судлах танхимын үзмэр эд өлгийн зүйлийг тооллогод хамруулж ажиллалаа.