Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж аваарай. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэж авна.
Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
1. Бүртгэлийн хуудас \ Баталгаажуулсан байх. Энэ онд ЕБС төгсөж байгаа бол сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Өмнөх оны төгсөгч бол БҮТ-д ирж гарын үсэг зуруулж баталгаажуулна\
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
http://eec.mn/article275 -ээс