Монгол бичгийн "УЛСЫН АВАРГА АНГИ" шалгарлаа

Монгол хэл бичгийн сургалт судалгааны Ертөнц төвөөс 3 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулсан "Үндэсний өв соёлоо түгээгч тээгч" монгол бичгийн анги нийтийн олимпиадад манай аймгийн ерөнхий боловсролын 26 сургуулийн 6-9 дүгээр ангийн 104 бүлэг амжилттай оролцлоо.  

Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Л.Батчимэгийн бэлтгэсэн 7е анги улсын аварга анги, алтан медалийн эзэд, тус сургуулийн багш Т.Баярмаагийн бэлтгэсэн 8г анги дэд байр, мөнгөн медалийн эзэд, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш Лхагважавын бэлтгэсэн 8в анги гутгаар байр, хүрэл медалийн эзэд, Бат-Өлзий сумын ЕБС-ийн багш Ц.Мөнхцэцэгийн бэлтгэсэн 7б анги гутгаар байр, хүрэл медалийн эзэд боллоо. Улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, Сургалт, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Г.Зууннаст, мэргэжилтэн Э.Батаа нар шагналыг гардууллаа.

 

Бусад зургийг та дараах линкээр орж үзээрэй. 

https://www.facebook.com/pg/uvbsug/photos/?tab=album&album_id=1343513292405083