Физикийн багийн олимпиадад амжилттай оролцлоо

Бүх нийтийн физикийн боловсролыг дэмжих зорилгоор Монголын Физикийн нийгэмлэг, Физик Байгалийн ухааны боловсролын төв ТББ, Монголын Физикийн багш нарын БОЗОН холбоо, МУБИС-ийн Математик Байгалийн ухааны сургуулиас уламжлал болон 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Физикийн багийн 10 дугаар олимпиад” –д манай аймаг 3 дахь удаа амжилттай зохион байгуулан оролцлоо.  Тус олимпиад нь орон нутагт 21 аймаг оролцсон томоохон тэмцээн болж өндрөллөө. Аймгийн сургуулиудаас Мэргэд лаборатори сургууль, Арвайхээр сумын 1-р сургууль, Арвайхээр сумын 4-р сургуулиуд оролцлоо. 

8-р ангийн төрөлд Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш Ц.Лхагвасүрэнгийн бэлтгэсэн баг хүрэл медаль

9-р ангийн төрөлд  Мэргэд сургуулийн багш Э.Цэндийн бэлтгэсэн баг мөнгөн медаль

12-р ангийн төрөлд Мэргэд сургуулийн багш Б. Сундуйгийн бэлтгэсэн баг мөнгөн медаль, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш А.Батцэцэгийн бэлтгэсэн баг хүрэл медаль, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн багш Н.Бат-Очирын бэлтгэсэн баг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

 

Амжилт гаргасан багш сурагчиддаа баяр хүргэе.