Багшийн хайр, хичээл зүтгэл шингэсэн эрдмийн илгээмжийг хүргэж байна.

Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн хэмжээнд теле хичээлийг үзэх боломжгүй сум багт амьдарч байгаа, мөн өөр аймагт отор нүүдлээр явж байгаа, телевиз, тоггүйн улмаас теле хичээлээ үзээгүй 378 суралцагчийн судалгааг анги бүрээр гаргаж, 1-р улирлын теле хичээлийн агуулгыг багтаасан хүүхдүүд бие даан гүйцэтгэх боломжтой дасгал, даалгавар, гүйцэтгэх аргачлал, зөвлөмжийг хэвлэмэл хэлбэрээр бэлтгэж, тухайн орон нутгийн захиргаа, сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

67 бүлгийн 378 сурагчдад 1761 даалгаврыг боловсруулан, хувилж хүргүүлсэн бөгөөд аймгийн хэмжээнд 16 сумын 335 сурагчид, 9 аймагт отор нүүдлээр явж байгаа 43 сурагчид теле хичээлийн даалгаврыг хүргүүлж ажилласан байна. Мөн аймгийн төвд амьдардаг теле хичээл үзэх боломжгүй 130 сурагчид анги удирдсан багш нар сургуулийн нийгмийн ажилтантай хамтран даалгаврыг халдвар хамгааллын дэглэм сахин гэрээр айлчлан хүргэн эргэх холбоотой ажиллаж байна.

ХАМТРАН АЖИЛЛАСАН СУРГУУЛИЙН НЙИГМИЙН АЖИЛТНУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.