Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургууль нь бага
ангийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
· Багшлах эрхийн шалгалтанд тэнцсэн байх
· Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
· Ажлын ачаалал даах чадвартай байх
· Багаар ажиллах чадвартай
· Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхтэй байх
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ыг хүртэлх өдрүүдэд сургууль дээр бүртгэж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирнэ.
- Төрийн албан хаагчийн анкет /1 хувь зураг/
- Цахим үнэмлэхний хуулбар
- Хувийн өргөдөл /ажилд орохыг хүссэн/
- Дипломын хуулбар
- Өөрийн чадамжийн тодорхойлолт /өөрийн давуу тал, онцгой чадварыг бичих/
Холбоо барих утас: 95749096, 89948894
БАЯНГОЛ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2017.11.30