Хүүхдийнхээ нойрны хэмийг ажиглаарай
Цар тахал, хөл хорионы үед хүүхдүүдийн амьдралын хэмнэл өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өөрчлөгдөж, олон төрлийн амьдралын буруу хэмнэл бий болжээ. Тэдгээрийн дунд хамгийн
түгээмэл ажиглагдаж буй нэг асуудал нь нойргүйдэл, нойр солигдох байдал юм. Судлаачдын үзэж байгаагаар цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүд шөнө - цаг унтах зайлшгүй шаардлагатай байдаг ба өсвөр насныхны хувьд шөнө бүр цаг унтах зайлшгүй хэрэгцээтэй байдаг ба үүнээс бага унтах тохиолдолд дархлаа муудах, стресст өртөх, суралцах чадвар буурах, анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэцийн эрүүл мэнд муудах зэрэг маш олон сөрөг тал илэрдэг. Тиймээс хөл хорионы үед хүүхдийнхээ нойрны асуудлыг хянах нь эцэг, эхчүүдийн хийж чадах хамгийн амархан бас хамгийн үр дүнтэй зүйл юм. Дараах аргуудыг туршиж, хүүхдийнхээ нойрны хэмнэлийг хэвийн болгоход туслаарай.
Эцэг, эхчүүд өөрсдийн нойрны хэмнэлийг зохицуулах. Хүүхдийнхээ нойрны хэмнэлд том нөлөө үзүүлэгч нь эцэг, эхчүүд өөрсдөө юм. Тиймээс гэр бүлийнхээ унтах, сэрэх
цагийг тогтворжуулах замаар хүүхдийнхээ нойрны хэмнэлд нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг.
Хүүхдийн цахим хэрэглээг хянах. Унтахаас 30 минутаас 1 цагийн өмнө хүүхдийн гар утас болон бусад цахим хэрэглээг хязгаарлах нь нойрны үйл ажиллагааг хэвийн болгодог. Цахим хэрэглээ нь хүүхдийн нойрны дааврууд, мелатонин ялгарлыг дарангуйлдаг тул унтахад хүндрэлтэй болдог.
Өглөө хөшгөө онгойлгож байгалийн гэрэл оруулснаар
сэрэхэд хялбар болдог ба мөн өглөө гадаа алхах, гадаа тоглох нь хэвийн нойрны хэмнэл тогтоход маш чухал нөлөөтэй.
Хүүхддээ анхаарал хандуулах. Ихэнх гэр бүлд эцэг, эхчүүд цахимаар ажиллаж байгаа нь хүүхэдтэйгээ хамт байгаа ч чанартай цаг зарцуулахгүй, үл хайхрах байдал түгээмэл ажиглагдаж байна. Тиймээс хүүхдийн хэвийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх нэг шалтгаан болж буй тул хүүхддээ цаг гаргаж, тэднийг сонсож ярилцах хэрэгтэй. Хүүхэд шөнө сэрэх, хар дарах зэрэг нь айдас түгшүүр, стрессийн шинж тэмдэг тул тэдэнд
анхаарлаа хандуулж, арга хэмжээ аваарай.
Идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн. Хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа хязгаарлагдсан нь тэдний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд, хэвийн ажиллагаа алдагдах хамгийн том хүчин зүйл болж байна. Энэ нь стрессийн түвшнийг нэмэгдүүлж,
хүүхдийг айдас түгшүүртэй мэдрэмжтэй болгох, нойрны хэвийн хэмнэл алдагдах гэх мэт олон сөрөг үр дагавар бий болгодог. Тийм учраас хүүхдээ аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, гадаа тоглох, ууланд аялах боломжоор хангаж өгөөрэй.
Дээрх аргуудыг хэрэглэсэн ч хүүхдийн нойрны асуудал шийдэгдэхгүй хэвээр байвал мэргэжлийн хүмүүст хандан
тусламж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ удаан хугацаанд ойрны асуудал үргэлжилбэл сэтгэл зүйн болоод сэтгэцийн асуудлууд бий болдог гэдгийг маш сайн анхаараарай.