Элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсны дүн гарлаа. Урьд жилүүдийн амжилтаа бататган дахин 1-р байрт шалгарлаа.
Энэ хичээлийн жилд 1103 төгсөгч, нийт 1274 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нь улсад 3-рт бичигдэж байна. Боловсрол, соёл, урлагийн газраас 3 удаагийн урьдчилсан сорилгыг зохион байгуулж, дүгнэлт хийж, цахим кампусаар дамжуулан арга зүйн дэмжлэг үзүүлэн амжилттай ажиллалааЭЕШ-ийн давтлагыг ковид-19 цар тахлын үед танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж, цаг наргүй ажилласан эрдэмтэн багш нартаа Зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчлан хичээсэн сурагчдадаа Хамгийн сайн дэмжигч, хамгийн сайн хамтрагч байж чадсан эцэг эхчүүддээ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЯР ХҮРГЭЕ