ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ
ЭМЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
Ажлын байрны сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага:
- Хүний их эмч болон бага эмч, мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн байх /эмч, бакалавраас дээш боловсролтой/
- Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
- эмч, шүдний эмч, нүүр, амны хөндийн эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан судлаачийн мэргэжил эзэмшсэн бол давуу тал болох
- Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах
- Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн зөв мэдлэг дадал эзэмшүүлэх, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх, эмчлэн эрүүлжүүлэх, сургуулийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлж судалгаа, шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх ийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
- Мэргэжлийн ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай байх
- Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
- Олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог байх
Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын 411 тоот өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.
Сонгон шалгаруулалт 2018 оны 02 дугаар сарын 12 –нд болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн 1-р маягт /цээж зураг наах/
- Төгссөн сургуулийн диплом, лицензийн хуулбар наториатоор батлуулсан.
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
- Мэргэжлийн онолын шалгалт болон бусад
Холбоо барих утас: 99143444, 88327070
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР