ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАДАД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Төвийн бүсийн орос хэл, байгалийн ухааны олимпиад Арвайхээр хотод зохион байгуулагдаж бүсийн оны шилдэг багш сурагчдыг шалгаруулсан юм. Үүнээс 2022 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын тэтгэлгээр дурын аль нэг боловсролын байгууллагад “Хэл судлал” мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх засгийн газрын эрх болон оны шилдэг Орос хэлний багш өргөмжлөлөөр шагнагдсан 5 багш нарыг дурьдвал:

Нэгдүгээр байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш Ё.Чулуунчимэг

Хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын I дүгээр сургуулийн багш Ж.Баяртогтох

Гутгаар байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын I дүгээр сургуулийн багш С.Оюун

Дөрөвдүгээр байранд Булган аймгийн ЕБ-ын сургуулийн багш Т.Цэрэнням

Тавдугаар байранд Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургуулийн багш Л.Нарангэрэл

Мөн Аймгийн удирдлагын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу, “Россотрудничество” агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Монголын багачууд ТББ-тай хамтран шийдвэр гаргаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Ж.Батпүрэвийг Олон улсын Артек хүүхдийн зуслан буюу Хар далайн эрэг дээр амрах эрхийн бичгээр шагнасан юм.

Түүнчлэн Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын 22 сурагч орос хэл, байгалийн ухааны олимпиадад мэдлэг оюунаа сорив. Эдгээр сурагчдаас 7 шилдэг сурагч ялагч болж ОХУ-д өөрийн хүссэн мэргэжлээрээ 5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, диплом, үнэ бүхий зүйлээр тус тус шагнуулсан юм. Үүнд:

Нэгдүгээр байр:- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын I дүгээр сургуулийн сурагч Б.Хуланхатан

Хоёрдугаар байр:- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын I дүгээр сургуулийн сурагч Ж.Баярсайхан

Гутгаар байр:- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Алтан гадас одонт ЕБ-ын I дүгээр сургуулийн сурагч П.Бат-Очир

Дөрөвдүгээр байр:- Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Ч.Түмэнбаяр

Тавдугаар байр:- Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Энхсайхан

Зургаадугаар байр:- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн сурагч А.Номин-Эрдэнэ

Долдугаар байр:- Өвөрхангай аймаг Улсын тэргүүний Лаборатори Мэргэд сургуулийн сурагч М.Оролмаа