“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1989 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уг өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ЗӨВХӨН ХАМТДАА-БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан билээ.
Тус уралдаанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын 98 эсээ ирсэн байна. Эдгээрээс шагналт байранд шалгарсан сурагчдыг нэрлэвэл:
Нэгдүгээр байр: Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 12А ангийн сурагч Ч.Оюунчимэг
Хоёрдугаар байр: Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургуулийн 12Б ангийн сурагч Г.Бямбацэрэн
Гуравдугаар байр: Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 10Г ангийн сурагч У.Жанцалдиймаа
Тусгай байр: Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8В ангийн сурагч Б.Бат-Ирээдүй
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдыг чадваржуулах сургалтыг аймгийн ОБГ, ГБХЗХГ, “Насан туршийн боловсрол”-ын төвтэй хамтран зохион байгуулсан юм.