ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дэргэдэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10.00-15.00 цагийн хооронд "Аюуш баатар"-ын талбайд зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт Аймгийн Шүүх, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Аймгийн Прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Хууль эрх, зүйн хэлтэс, Аймгийн Архивын тасаг, Аймгийн Насан туршийн боловсролын төв, Аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Аймгийн Хууль зүйн туслалцааны төв, Аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч,Сэтгэл зүйчид, Камерийн худалдаа эрхлэгчид нийт 18 байгууллага аж ахуйн нэгжүүд маань өөрсдийнхөө үйл ажиллагааг түгээх, сурталчлах, ард иргэддээ хамгийн ойр үйлчлэх гэсэн нэгэн зорилгын дор үйл ажиллагаагаа чиглүүлэн оролцсон юм.

Эдгээрээс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар дараах зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав. Үүнд:

1. Боловсрол гэрчилгээ, үнэмлэх, аппостил гэрчилгээний лавлагаа нөхөн олгох

2. Мэргэжил сонголт, элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх зөвлөгөө, мэдээлэл

3. Боловсролын салбар дахь сул ажлын байрны мэдээлэл, зөвлөгөө

4. Боловсролын салбарын албан хаагчдад олгож буй тэтгэмжийн талаарх мэдээлэл зөвлөгөө

5. Сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил хамгааллын талаарх мэдээлэл зөвлөгөө

6. Хорио цээрийн үеийн сургалтын үйл ажиллагааны талаарх мэдээлэл зөвлөгөө

7. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, сургуулийн үдийн хоолны үзэсгэлэн

8. Гадаад тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны зээлийн сангийн талаарх мэдээлэл, танилцуулга

9. ЕБС, цэцэрлэгийн лавлах утасны мэдээлэл

10. ЕБС-ийн сурах бичгийн талаарх мэдээлэл

11. Эцэг эхэд зориулсан мэдээлэл зөвлөгөө

12. Цахим сургалт, хэрэглэгдэхүүний танилцуулга

13. Сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

14. Соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, соён гэгээрүүлэх

Мөн боловсрол, соёлын үйлчилгээтэй холбоотой санал гомдол хүлээн авлаа.