ТЭМҮҮЛЭЛ-ЭРДЭМ СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЛАА

БСУГ-ын даргын А/02 /2021-01-05/ тоот тушаалаар “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийг тус газрын түшиц сургууль болгохоор шийдвэрлэн ажиллаж байна. Учир нь тус аймагт шинэ үеийн хүүхдүүдэд боловсрол олгож буй ЕБСургуулийн стандарт, жишгийг бий болгох зорилготой бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилээс бүрэн сургууль болж, хэв шинжээрээ ажиллаж 667 хүүхэд, 39 багш, 22 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм. Түүнчлэн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Хөгжим бүжгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Гантулга нар Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш, ажилчидтай уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

Энэхүү уулзалтын үеэр БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн математик, гадаад хэлний хэлний гүнзгий, урлагийн төрөлжсөн сургалттай сургууль байгуулах болсон нийгмийн шаардлагын талаар танилцуулж, сурагч хүүхэд багачуудыг ямар нэгэн программын хоцрогдолгүй, урлагаар дамжуулж нийгэмшүүлэх, эерэг зөв хандлагатай багаар ажиллах чадварт сургахыг эн тэргүүнд тавьж, багш нарын хөгжлийг хангах, хувь хүнийх нь хувьд чадваржуулах, өөрийгөө таних, өөрчлөлтийг хурдтай хийх асуудалд онцгойлон анхаарч, тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллаж, цаашид бодлого, арга зүйгээр дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тухайн сургуулийн эд эс болсон хүн бүр өмнөө даацтай зорилгыг тавьж түүндээ хүрэхийн тулд эв эетэй, харилцан нэгнээ хүндэтгэсэн, эрүүл мэнддээ анхаарсан, бусдыг сонсож, сайн зүйлд уриалан манлайлахын давуу тал, ажлын бүтээмжийн талаар зөвлөгөө зөвлөмжийг өгөв.

Төгсгөлд нь хүүхэд бүрийг таньж, зөв оношлохын тулд үндсэн 3 чиглэлээр судалгааг боломжит хэлбэрээр хийж, түүн дээрээ үндэслэн хичээл ордог багш нар, эцэг эхчүүдтэй тухайлсан хүүхдийн асуудлаар хамтарч ажиллан багаар ажиллах чадварыг сайжруулах, багш сурагчдын хоорондох харилцааг бодьтойгоор нэмэгдүүлэн, сурагчдад тулгарч буй асуудал бүр дээр онцгой анхаарах, маш сайн сонсогч байх, эцэг эхчүүдэд зөв, сайн чиглэл өгдөг байх зэрэг ажлууд дээр нухацтай хандаж, анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дурьдлаа.