Дээд боловсролтой, Ерөнхий боловсролын сургуульд хоол зүйчээр ажиллах хүсэлтэй иргэд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Хоол зүйч” мэргэжлээр хөрвөн суралцах шаардлагатай.
Сургалт эчнээ сургалтын хэлбэрээр, танхим, цахим хослон явагдана.
Сургалтад бүрдүүлэх материал:
• Бакалаврын дипломын хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
Сургалтын бүртгэлийн хугацаа: 2021.10.01-11.1
Бүртгүүлэх цахим хаяг: n_sugar@must.edu.mn
Хичээл эхлэх хугацаа: 2021.10.25
Лавлах утас: 9411-2596 (ажлын цагаар)
Хөрвөх сургалтын төлбөр, кредит: 1кредит= 90800 төг
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол 1 жил (2 улирал) буюу 42 кредит
• Хүнсний технологи, хүнсний инженерчлэл, эмч, сувилагч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол 1,5 жил (3 улирал) буюу 57 кредит
• Бусад мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол 2 жил (4 улирал) буюу 72 кредит
Тус тус судална.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчийн ажлын байрны талаарх мэдээллийг АЗДТГ-ын 408 тоот болон 99895191 утсаар лавлана уу.