Хүүхдийг ивээх сан (ХИС) Дэлхийн банктай хамтран хөдөө, орон нутгийн хүүхэд залуучуудыг дэмжих “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг 2019-2023 онд хэрэгжүүлж байгаа ба төсөлд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Гучин-Ус, Уянга, Сант, Богд сумд хамрагдаж байна.
Төслийн хүрээнд 2021 оны 10 сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймаг дах төслийн салбар болон Аймгийн БСУГ-тай хамтарч Уянга болон Богд сумдад ажиллалаа. Аяллын багт Аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн, Төслийн аймгийн зөвлөлийн гишүүн Р.Нарантуяа, ХИС-гийн төслийн ажилтан Г.Батцэцэг, туслах ажилтан Б.Ууганбаяр нар ажиллав. Сумдад ажиллах үеэр сумын удирдлагууд,Төслийн сумын зөвлөл, сургагч багш нар, сурагчдын болон сумын залуусын төлөөлөлтэй уулзаж төслийн хэрэгжилтийн талаар санал солилцож ажиллав. Мөн Богд суманд ажиллах үеэр зохион байгуулагдсан ESEL хөтөлбөрийн ЕБС болон НТБН-ийн намрын ангиудын нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн оролцож хөтөлбөрийн суралцагсдад амжилт хүслээ.
Аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд “Энтрепренершипд суурилсан хувь хүний мэдлэг, чадвар сэтгэлгээ, түүнийг хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрийн ЕБС-д суурилсан хаврын ангийг Гучин-Ус, Богд, Уянга сумын 8-12-р ангийн нийт 87 сурагчид амжилттай төгсөж Сургуульд Суурилсан Энтерпрайс /ССЭ/ төслүүдийн санаагаа боловсруулж эхлээд байна.