ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХОСОЛСОН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙД СУРАЛЦАЖ БАЙНА

Үндэсний хэмжээнд 2021 оны 11 дүгээр сард Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 21 аймаг, 9 дүүрэгт “Хосолсон сургалтын арга зүйд дэмжлэг үзүүлэх” сургалт үйл ажиллагааг явуулж байгаа юм.

Энэхүү сургалтын зорилго нь сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдгийг сэдэлжүүлэх, санаа шийдлийг өгөхөд оршиж байгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Сургалтын байгууллагын менежментийн албаны дарга Р.Туяа онцоллоо.

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 31 сургуулийн 75 хувь нь танхимаар хичээллэж байгаа гэсэн судалгааг үндэслэн танхимаар хичээллэхдээ яаж цахим хичээлийн агуулгыг холбож хосолсон байдлаар хичээлээ заах, ямар цахим систем, сүлжээг ашиглаж болох талаарх сургалтыг явуулж байгаа юм. Уг сургалтад манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, сургалтын менежер нийлсэн 100 хүн хамрагдаж байна.

Түүнчлэн сургалтад бүх сургуулийн сургалтын менежерүүдийг хамруулж сургалтыг сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулахдаа хэрхэн яаж менежментээр хангах, танхим, цахимаар явж байгаа багш нарын хичээлд хэрхэн хяналт тавих, хичээлийн төлөвлөлт ямар байх гэсэн агуулгын хүрээнд төлөвлөж сургалтаа явуулж байгаа юм.