Өвөрхангай аймгийн 31 ерөнхий боловсролын Хүүхэд хамгааллын багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтад сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер болон дотуур байрын багш, бага дунд ангийн анги удирдсан багш нийт 230 албан хаагч хамрагдана. Энэхүү сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 4-р улиралд ийнхүү зохион байгуулагдаж байна.