ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд МУГБ Т.Тавхай, МУГБ Ж.Жанцандорж, МУГБ Б.Мөнхжаргал, МУГБ Ц..Амгалан, МУГБ Ш.Сүхбат, МУГБ Д.Банзрагч, МУГБ Ё.Отгонбаяр болон Арвайхээр сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн ахмад багш Ё.Даваа, Аймгийн Засаг дарга А.Ишдорж, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар нарын хүндэт зочид ирээдүй хойч үеэ бэлтгэн хүмүүжүүлж, хөгжүүлж, авьяас чадвар, оюун ухаан, ур чадвараа түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэнд хүргэж, ажлын туршлага, алтан сургаалиа хайрлалаа. Мөн баярын хурлын үеэр 2020-2021 оны хичээлийн жилийн шилдгүүдээ шалгаруулан шагналыг гардууллаа.