БСШУС-ын сайд манай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт Өвөрхангай аймагт ажиллалаа. Томилолтын бүрэлдэхүүнд багтсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад салбарын хэмжээнд зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага сургууль, Лабортори Мэргэд сургууль, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч иргэн Дашзэвгийн хүүхэд харах төв, Аймгийн биеийн тамир, спортын газар, 928 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажлын үйл явц, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулаа.
Энэ хүрээнд Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн хичээлийн 2-р байр, лаборатори Мэргэд сургуулийн өргөтгөл, урлагийн болон спорт заалны барилга, Тусгай цэцэрлэгийн тоног төхөөрөмж, Хархорин сумын 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль, аймгийн ХДТ-ын гэрэлтүүлэг, Нарийнтээл сумын Соёлын төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, БСУГ, БТСГ-ын он дамжсан өр зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн 928 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.