ХҮҮХДИЙН ЕРТӨНЦИЙГ ОЙЛГОЁ

БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦИЙГ ОЙЛГОЁ” 1 сарын аяныг эхлүүлж байна.

Тус аяны хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүд мэнд, сэтгэл зүйн талаас илрэх хариу урвал ба хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд ЕБС, Политехник коллежийн нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нар хамрагдаж, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны үнэлгээ оношилгоо хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх арга зүйд суралцаж, аяны хүрээнд 3 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах юм.