Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн англи хэлний багш нарын аймгийн олимпиадыг зохион байгууллаа.
Тус олимпиадыг эхний шатанд оролцсон 88 багш онолын мэдлэгээрээ, 2 дахь шатанд шалгарсан 30 багш бичгийн болон ярианы ур чадвараараа өрсөлдөж,
1-р байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш Д.Батдолгор
2-р байрт Полетехник коллежийн багш С.Болорзэс
3-р байрт Хархорин Гүнзгийн сургуулийн багш Н.Батжаргал
Тусгай байрт Арвайхээр 4-р сургуулийн багш Б.Туяадэлгэр нар шалгарлаа.
Багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье