Бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Бичиг үсгийн баярыг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн БШУГ-аас СУГ, Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн төв номын сантай хамтран “Хичээнгүй бичигтэн”, “Хурдан зөв уншигч”, “Алдаагүй зөв бичигтэн”, “Цахим монгол бичиг”, “Уран бичвэр”-ийн уралдааныг зохион байгуулж 18 сумаас шалгарсан 90 гаруй сурагч, насанд хүрэгчид оролцлоо.

Мөн 2021 онд монгол бичгийн орчин бүрдүүлж, монгол бичиг сурах сургалтыг зохион байгуулж манлайлсан аймгийн тэргүүний салбар зөвлөл, байгууллага, төрийн албан хаагч багш нарыг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Уран бичвэрийн төрөлд тэргүүн байрт Хархорин сумын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат, дэд байрт Арвайхээр сумын иргэн Б.Даваажаргал, гутгаар байрт Баруунбаян-Улаан сумын сургуулийн багш Л.Гантогтох нар

Цахим бичвэрийн төрөлд Хужирт сумын ЕБС-ийн сурагч н.Ариунжаргал, Дэд байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч н.Жанцалдиймаа, гутгаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч н.Солонго нар

Хурдан уншлагын төрөлд тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 6в ангийн сурагч М.Жанчивдолгор, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 9а ангийн сурагч Ц.Сайнбилэг, дэд байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 6а ангийн сурагч Ж.Гэрэлчулуун, Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 9б ангийн сурагч Э.Мөнхзул, гутгаар байрт Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч Ө.Төгөлдөрмандах, Өлзийт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Д.Ичинхорлоо нар

Хичээнгүй бичигтэн төрөлд тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 10а ангийн сурагч Н.Хандсүрэн, дэд байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Энхтуяа, гутгаар байрт Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Н.Нямбазар нар тус тус шалгарлаа.

Эх хэл бичгээ эрхэмлэн дээдэлцгээе.