"Нэгдье-Оролцоё-Хөгжье" дэвжээ тэмцээн

Боловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн "Соёмбын залуус" залуу багш нарын клубээс санаачлан БШУГ, ГБХЗХГ-тай хамтран "Нэгдье-Оролцоё-Хөгжье" дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 16 сургууль, 7 цэцэрлэг, Политехник коллежийн 22 багийн 300 орчим залуу багш, ажилтнууд оролцож, 6 төрлөөр өрсөлдлөө.

Багшийн ёс зүй, харилцаа хандлага, залуу багш нарын манлайлал сэдвийн хүрээнд уран илтгэл танилцуулж, асуулт хариултаар өрсөлдөж, гэрийн даалгаврын үзүүлбэрээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

Шагналт байранд:

Тэргүүн байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургууль

Дэд байрт Хархорин сумын ЕБ-ын 2-р сургууль

Гутгаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль

Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургууль

Политехник коллежийн багш нар шалгарлаа.