Хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ
Боловсрол, шинжлэх ухааны газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг гэрээний хүрээнд:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгох
ЕБС дээрх Хүмүүнлэгийн танхимын үйл ажиллагааг дэмжих
Коллеж, ЕБС-ийн багш, сурагчдын дунд хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, донорын эгнээг өргөжүүлэх
Өсвөрийн улаан загалмайн сайн дурын клубын үйл ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн энэ үеэр БШУГ-ын мэргэжилтнүүд хорооны үйл ажиллагаатай танилцаж, Улаан загалмайн хорооны гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авлаа.