БШУСайдын А/289 тушаалаар Эзэн богд Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад дээдлэн залах, их хааны үйл хэргийг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулалтаар ханган ажиллалаа. Чингис хааны түүхэнд гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл бэлтгэн сургуулиудад хүргүүлснээр 31 сургуулийн бүх сурагчид нэгдсэн мэдээллээр хангагдан 48 цэцэрлэг, 31 сургууль, 1 политехник коллеж Чингис хааны эш хөргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-нд залсан. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан бүх шатны сургалтын байгууллага хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан цэцэрлэгийн насанд Чингис хаан-Тэмүүжиний бага нас түүхэн гавьяаг магтан дуулсан дуу-21, шүлэг-12, домог бүжиг сурах-4, бага ангид дуу-14,тбүжиг-5 шүлэг-29 сурсан зүйлээ видео бичлэгээр баталгаажуулан олон нийтэд түгээх, дунд ангийн сурагчид эх түүхээ сурталчилсан агуулгатай хэлц үг, уриа үг-28 зохиож постер хийх ахлах ангийн сурагчид Чингис хааны түүхэн гавьяаг харуулсан видео контент-33 бүтээх, бусад 11 үйл ажиллагаанууд 2022 оны 11 сарын 01-нээс 11 сарын 30-ны хугацаанд төлөвлөн хэрэгжүүллээ.