Бага ангийн сурагчдын унших, бодох чадварын хоцрогдлыг арилгах, сургалтын үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр, тоглоомын аргаар зохион байгуулах арга зүйг туршин хэрэгжүүлэх зорилгоор “Тоглонгоо суралцъя” дугуйлангийн үйл ажиллагааг Арвайхээр сумын 5 дугаар сургууль, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт сумын Туяа баг, Уянга сумын 1 дүгээр сургууль, Богд сумын 2 дугаар сургууль, Хархорин сумын 2 дугаар сургуулиуд 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
Дугуйлангийн үйл ажиллагааг нийт бага ангийн 35 багш зохион байгуулсан бөгөөд 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногт 3, 4, 5-р ангийн сурагчдын унших, уншаад ойлгох чадвар, математикийн бодох чадварын оношлох үнэлгээг хийж, дугуйланд хамрагдах 538 сурагчийг сонгон авч, анги бүрийн дүүргэлт 25-аас хэтрэхгүй байхаар дугуйлангийн бүлэгт хуваарилж, сурагчдад тохирсон төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэглэгдэхүүний сонголтыг хийж ажилласан. Дугуйлангийн сурагчдын ахиц, үр дүн, үйл ажиллагааны явцын мэдээллийг 2 удаа дундын файл үүсгэн авч, дэмжин ажиллах багш нар хамтран зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл, дасгал даалгавар, хэрэглэгдэхүүний сонголт, арга зүйг хэрхэн хэрэгжүүлэх зөвлөгөөг өгч ажилласнаар хэрэглэгдэхүүний сонголт нэмэгдэн, БЧШТ-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, STEM хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах байдал нэмэгдсэн үр дүнтэй байна.