АНУ-д төвтэй ХОЛТ интернейшнл төрийн бус байгууллага нь Арвайхээр сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн 40 суралцагчийг хамруулан “Халуун хоол” хоол тэжээлийн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад өдөр бүр амин дэмээр баялаг жимс, жимсгэнэ, 10 гаруй нэр төрлийн хоол, нарийн ногоо, ногооны салат, зөгийн бал, аньс, лимон, чацаргана, цагаан гаа зэргээр баяжуулсан халуун уух зүйлийг БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа үдийн хоолны цэсэнд нэмэлтээр оруулан өгч байна. Сурагчдын үдийн хоолонд нэмэлтээр баяжуулсан, шим тэжээлтэй, зөв зохистой, тэнцвэртэй хоолыг өгч байгаа нь сурагчдын өсөлт хөгжил, суралцах хүсэл эрмэлзэл, авьяас чадвараа хөгжүүлэх, шинээр нээж илрүүлэхэд дэмжлэг болсон өндөр ач холбогдолтой байгаа нь харагдаж байна.