ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор https://medlee.mn/цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Цахим сургалт зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг 3 модулиар зохион байгуулж, багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэх, сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж, 150 гаруй багш цахим сургуульд багшилж байгаа бөгөөд багш нарын хувьд ажлын байрандаа хөгжиж, мэдлэг, ур чадвараа орон даяар түгээх давуу талтай ажиллаж байна.
Цахим сургуульд багшлах шалгуурыг ханган ажиллаж байгаа
1. Арвайхээр сумын 1-р сургуулийн багш О.Загарзүсэм
2. Арвайхээр сумын 2-р сургуулийн багш Б.Даваасүрэн
3. Арвайхээр сумын 4-р сургуулийн багш Б.Туяадэлгэр
4. Лаборатори Мэргэд сургуулийн багш С.Цэвэлмаа
Т. Цэрэндолгор, Ц.Нэргүй
5. Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш Б.Уранбилэг, Ч.Жанчивдорж
6. Төгрөг сумын сургуулийн багш Ж.Жавзанпагам
7. Баян-Өндөр сумын сургуулийн багш Б.Ганзориг, С.Дондов нарт БШУЯ-ны Мэдээллийн технологийн газраас сургалт зохион байгуулах техник тоног төхөөрөмжөөр хангасныг гардуулан өглөө.
Цахим сургуулийн багш нартай үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа цахим сонгон судлах хичээлийн онцлог, давуу тал, анхаарах асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Ажлын байрандаа мэргэжил боловсрол, заах арга ур чадвараа хөгжүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг хангаж, бүтээлч санаачилгатай, үлгэрлэн манлайлж байгаа багш нартаа ажлын амжилт хүсье.