Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын тогооч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, салбар байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага судлах уулзалт, сургалтыг 2023 оны 01-р сарын 25-26 ны өдрүүдэд ерөнхий боловсролын 5-р сургууль дээр зохион байгууллаа. Сургалтад нийт 32 тогооч хамрагдсан бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөгдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачилалд суралцах, дотоод хяналтыг хэрхэн тавьж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулах талаар Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуй газар, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дэргэдэх хяналтын алба, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, Арвайхээр сумын 14 цэцэрлэгийн тогооч нарын ажлын байранд туршлага солилцох дадлагыг хийсэн нь үр дүнтэй байлаа.