Бага ангийн залуу багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Бага ангийн залуу багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн ерөнхий боловсролын 32 сургуулийн бага ангийн залуу багш нарын туршлага солилцох уулзалт, сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны газар, МУ-ын зөвлөх зэрэгтэй багш нартай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд нийт 79 залуу багш оролцож, бага ангийн сурагчдын унших, бодох чадварын хоцрогдлыг багасгах, арилгах, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагааг тоглоомын аргаар зохион байгуулах арга зүйг туршин хэрэгжүүлсэн Хархорин сумын ЕБ-ын 2, Уянга сумын ЕБ-ын 1, Богд сумын ЕБ-ын 2, Арвайхээр сумын ЕБ-ын 5, Сант, Зүүнбаян-Улаан, Тарагт сумын Туяа багийн сургуулиудын тайлан үзэсгэлэнг үзэж, сайн туршлага, арга зүй, аргачлалаас суралцлаа.

Мөн МУ-ын зөвлөх багш М.Батдулам байгалийн ухааны кабинетын үйл ажиллагаа, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, сургалтын үйл ажиллагааг хөтлөн явуулах, МУ-ын зөвлөх зэрэгтэй ахмад багш Х.Нарантуяа “Багшлахуйн ухаан” сэдвээр эцэг эх, асран хамгаалагч, олон нийттэй хамтран ажиллах, асран хамгаалагчийн хурлыг зохион байгуулах тухай, Мэргэд лаборатори сургуулийн залуу багш А.Мөнх-Адьяагийн PLICKERS картыг явцын үнэлгээнд хэрэглэж байгаа туршлагаасаа хуваалцаж, мэргэжилтэн Н.Нямсүрэн сурагчдыг алдаагүй зөв, хичээнгүй бичүүлэх, гэрийн даалгаврын тохирцын талаар сургалт, багш сурагчдын дунд зохион байгуулагдах цаг үеийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Залуу багш нар өөр өөрийн сургуулийн багш нартаа түгээн дэлгэрүүлэх, зааж сургах, хэлэх шинэ мэдээлэл ихтэй сургалтаа өндөрлөлөө.