Орос хэлний багш нарын сургалт зохион байгуулагдлаа.

"Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилгоор орос хэлний багш нарын сургалтыг Арвайхээр сумын ЕБ-ийн 4 дүгээр сургуулийн орос хэлний төвийг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтад Томскийн Их Сургуулийн судлаач багш Эдуард Леонтьев болон Хэл шинжлэлийн ухааны магистр, БТА, Алтан гадас одонт тэргүүлэх зэрэгтэй ахмад багш Э.Эрдэнэчимэг нар урилгаар оролцон багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.