“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн Ажлын хэсгийн 7-р уулзалт зохион байгуулагдлаа.
Энэхүү төсөл нь Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль, Уянга сумын ЕБ-ын 1-р сургуульд хэрэгжиж байна.
Уг уулзалтаар төслийн зүгээс 2022 онд хийгдсэн ажлууд, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, сургуулиудын дотоод хэрэгжүүлсэн ажлын тайлан, төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн энэхүү уулзалтаар төсөл хэрэгжиж байгаа 2 сургуулиуд хоорондоо туршлагаа солилцож, харилцан суралцдагаараа онцлог юм.
Сургуулийн дотоод хэрэгжүүлэх ажлын хүрээнд зорилтот сургуулиуд тэгш хамруулах боловсролын хүрээнд тулгамдсан асуудлаа гаргаж, төлөвлөгөө боловсруулан, төслийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Сургуулийн төлөөллүүдийн хэлснээр энэхүү дэмжлэг багш, сурагч, эцэг эх болон сургуулийн үйл ажиллагаанд маш том дэмжлэг болсон гэдгийг онцолж байлаа.
Мөн төслийн хүрээнд “МОНГОЛ ТАНАКА БИНЕ” ОЮУН УХААНЫ сорил авагчаар аймгийн хэмжээнд 2 багш, 3 сэтгэл зүйч болон БШУГ-ын мэргэжилтэн бэлтгэгдэж, сорил авагчид өөрсдийн санаачлагаар зорилтот сургуулийн эцэг эхчүүдийн саналыг үндэслэж сурагчдад оюун ухааны оношилгоо хийсэн.
Энэхүү оношилгоо нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурлагын чанар, хөгжлийн дэмжлэгийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.